True

    
NAS ТУХАЙ ТОВЧХОН
NAS сонгох зөвлөгөө

NAS гэдэг нь Network Attached Storage гэсэн Англи үгний товчлол бөгөөд Монгол хэлрүү буулгавал Сүлжээнд холбогдон интернэт орчинд ажиллах Хадгалах төхөөрөмж гэж ойлгож болно. Үндсэн ажиллах зарчим нь тухайн төхөөрөмжид зөвшөөрөгдсөн хэрэглэгчид нэвтэрч, хүссэн үедээ хүссэн газраасаа өгөгдөл хуулах, татах, бусадтай хуваалцах үйлдлийг хийх юм. Хадгалах төхөөрөмж нь хатуу дискний хэд хэдэн оролттой байдаг учир гэр болон оффис гэх зэрэг ашиглах зориулалт, хэрэглэгчийн тооноосоо хамаараад багтаамжийг нь сонгох боломжтой.

  • Багтаамж

NAS нь өгөгдөл буюу датаг хадгалах, хуваалцах боломжийг нэг цэгт төвлөрүүлэх үндсэн зорилготой. Жижиг бизнес болон энгийн хэрэглээнд зориулсан дийлэнх загварын NAS нь SATA холболтыг, цөөн тооны загварууд нь SSD холболтыг дэмждэг. Өрхийн хэрэглээнд зориулсан NAS төхөөрөмж 8ТВ хүртэлх хадгалах багтаамжтай болсонд гайхах зүйлгүй болсон. Энэ байтугай бизнес ангилалын NAS төхөөрөмжүүд хэдэн petabyte (1000 terabyte = 1 petabyte) хэмжээтэй багтаамжийг санал болгодог.

Өрх гэрийн хэрэглэгчид болон жижиг, дунд шатны бизнесд чиглэсэн NAS төхөөрөмжүүд ихэвчлэн USB портоор хадгалах төхөөрөмж шууд залгах юмуу iSCSI-аар хадгалалтын багтаамжаа нэмэгдүүлэх боломжтой байдаг.

  • Сүлжээний холболт

Одоогийн ихэнхи NAS төхөөрөмжүүд утастай Gigabit Ethernet холболттой байдаг. Мөн зарим бизнес ангилалын загварууд аль нэг порт нь ажиллахгүй байх эрсдлээс сэргийлж нөөц холболттой байдаг буюу өөрөөр хэлбэл хоёр болон түүнээс дээш тооны Gigabit порттой байдаг. Хэд хэдэн Ethernet порттой байх нь портуудын холболтын хурдыг нэгтгэж улмаар сүлжээний нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх давуу талтай.

Утасгүйгээр холбох боломжтой NAS төхөөрөмжүүд ховор байдаг. Та сүлжээнд утасгүйгээр холбогдсон NAS төхөөрөмж дээр томоохон хэмжээний өгөгдөлтэй ажиллах үед сүлжээнд утсаар холбогдон ажиллах үетэй харьцуулбал илүү их хэмжээний хоцрогдол буюу latency үүсэх асуудалтай тулгарна. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид утасгүй холбогдох донглтой загваруудыг санал болгож эхэлж байна.

  • Үзүүлэлт

NAS төхөөрөмж нь PC компьютерийн адил процессор, болон санах ойн хэмжээ нэмэгдэх тусам гүйцэтгэл нь дагаж сайжирдаг. Өөрөөр хэлбэл өндөр гүйцэтгэлтэй процессор, санах ойтой бол үнэ нь дагаж өснө. Хэрэв таны NAS төхөөрөмж их хэмжээний I/O ажиллагаа гүйцэтгэх (input/output буюу их хэмжээтэй өгөгдлийг тогтмол дамжуулах юмуу татах, хадгалах) бол өндөр үзүүлэлттэй процессор болон санах ой шаардах юм. Дийлэнх SMB (файл шэйрлэх протокол) NAS төхөөрөмжүүд Atom юмуу Intel процессортой үйлдвэрлэгддэг бол, гэрийн хэрэглээнд зориулагдсан хямд төхөөрөмжүүд Marvel чипийг ашиглаж байна.

  • Backup болон Recovery

Өгөгдлөө хадгалах нь эрсдлээс сэргийлж Backup хийхтэй адил ашиг тустай. Өндөр хүчин чадалтай NAS төхөөрөмжүүд ихэвчлэн хадгалалтыг тохируулах нарийн төвөгтэй удирдлагатай байдаг бөгөөд хадгалах төхөөрөмжид доголдох гарах болон бусад асуудал үүсэх үед анхааруулга өгөх хяналтын системтэй байдаг.

NAS төхөөрөмжийн өөр нэг чухал үзүүлэлт бол нөхөн сэргээлтийн (Recovery) үеийн “Hot-Swap” драйв юм. Олон тооны шинэ хатуу дискэнд суурилсан драйв нь танд NAS төхөөрөмжийг унтраалгүйгээр гэмтэлтэй дискийг шинээр солих боломжийг олгодог ба үүнийг “Hot-Swap” гэнэ. Ихэвчлэн бизнесийн зориулалттай NAS төхөөрөмжүүд ийм боломжтой байдаг.

Зарим NAS төхөөрөмж үйлдвэрлэгчид сүлжээний Backup платформ буюу физик NAS-с үүлэн технологируу шилжин ашиглаж эхэлж байна. Энэ тохиолдолд, NAS төхөөрөмж дахь дата нь үүлэн серверт давхар хадгалагддаг. Ихэнх NAS үйлдвэрлэгчид ElephantDrive болон Amazon S3 зэрэг хостинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг. Ийм төрлийн шийдлийг Hybrid Backup буюу хосолсон backup шийдэл гэдэг ба, энэ нь таны дата 2 салангид байршилд хадгалагдана гэсэн үг. Дата үүлэн технологиор хадгалагдана гэдэг нь хатуу дискэнд ямар нэгэн алдаа гарах үед сэргээх боломжийг олгоно.

Дийлэнх NAS төхөөрөмжүүд өөрсдийнхөө тохиргоог бас Backup хийж нөөцлөх боломжтой. Энэ нь ялангуяа тусгай тохиргоо шаардагддаг бизнес ангилалынханд чухал ач холбогдолтой. Хэрэв NAS-н тохиргоо нь алдагдсан тохиолдолд түүнийг эргээд хэвийн байдалд оруулахад маш төвөгтэй байдаг.

  • Алсаас удирдах боломж болон үүлэн технологи

NAS төхөөрөмжтэй зөвхөн шууд холбогдож байж ажиллахгүй. Төхөөрөмжөө удирдах болон хадгалагдаж буй өгөгдөлрүү хандах зэргийг алсаас хийж гүйцэтгэх боломжтой NAS төхөөрөмжүүд олон бий. Үүлэн технологи нь таны гэр бүл болон найз нөхөд хаана байрлаж байгаагаас үл хамааран контентоо хоорондоо хуваалцах боломжийг олгодогоороо давуу талтай.

  • Хамгаалалт, аюулгүй байдал

Бизнесийн байгууллагад ч бай, гэрийн хэрэглээнд ч ашиглаж бай хамгаалалт аюулгүй байдал чухал асуудал байсаар ирсэн. Бид файл шифрлэдэг олон NAS төхөөрөмжийг үзэж, дүгнэж байсан. Дийлэнх нь NAS төхөөрөмжийг гадны элдэв хандалт, халдлагаас хамгаалах Firewall гэх мэт янз бүрийн хамгаалалтын систем санал болгодог. Жишээ нь: Бизнес ангилалын NAS-ууд төхөөрөмжийг ширээ эсвэл хананд байрлуулснаас үл хамааран сүлжээний холболтыг түгжих юмуу Kensington Security Locks (K-Slots) зэрэг ихэвчлэн физик хамгаалалтыг санал болгодог.

Эцэст нь бүх NAS төхөөрөмжүүд өөртөө хэрэглэгчийн бүртгэл үүсгэж болдог ба хэрэглэгчийн нэр (username) болон нууц үг (password) шаардах зэрэг нэвтрэлт таних аргатай.

  • Ямар NAS төхөөрөмж танд таарах вэ?

NAS төхөөрөмжийг ашиглах олон тооны хэрэгцээ шаардлага бий. NAS төхөөрөмж нь маш өргөн сонголттой байдаг бөгөөд эдгээрээс дийлэнхийг нь өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулах боломжтой. Та гэртээ юмуу албан хэрэгцээнд алинд ашиглах, хамгаалалт, аюулгүй байдал, багтаамж, файлаа зохион байгуулах боломж зэрэг гол үзүүлэлтээс хамааран сонголтоо хийгээрэй.



    
ЭЛЕКТРОН ЦООЖНЫ ТАЛААР ТОВЧХОН
Ямар электрон цоож сонгох хэрэгтэй вэ?

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.