Аж ахуйн нэгж байгууллагууд хуучин телефоны дугаараа өөрчлөн утасны оператороо яаран солих шаардлагагүй. Учир нь IP PBX буюу IP дотоод холбооны системийг ашиглан өсөн хөгжиж байгаа танай байгууллагын дотоод утасны шугамын хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэн сүлжээгээр дууг өндөр чанартай дамжуулан ашиглах боломжийг олгоно.
IP дотоод холбооны систем нь нэг болон хэд хэдэн SIP утас, IP PBX сервер, PSTN шугамнуудтай холбогдсон VOIP Gateway зэргээс бүрддэг. IP дотоод холбооны системийн сервер нь төлөөлөх серверийн үүрэгтэй ажилладаг.
Та байгууллагадаа IP дотоод холбооны системийг ашигласнаар дараах 10 давуу талыг хүртэх боломжтой.
- Суурилуулах, тохируулахад хялбар
Суурилуулах тохируулахад заавал мэргэжлийн хүн шаардлагагүй бөгөөд сүлжээ, компьютерийн зохих түвшний мэдлэгтэй хүн хялбархан суурилуулж тохируулж чадна.
- Вэб/GUI-д суурилсан холболттой учраас зохион байгуулахад хялбар
IP дотоод холбооны систем нь вэб болон GUI (graphical user interface)-д суурилсан холболттой учраас утасны нарийн тохиргоо хийхэд илүү тохиромжтой байдаг.
- Эдийн засгийн хэмнэлттэй
Олон улсын болон холын дуудлага хийхэд VIOP ашигладаг тул зардлын хэмнэлттэй байдаг. Байгууллагынхаа дотоод салбар нэгжүүдтэй үнэгүй холбогдоно.
- Хэрэгцээгээ өөрсдөө тодорхойлно
Төхөөрөмжид суурилсан IP утаснууд нь ердийн компьютерийн сүлжээний портод шууд холбогдоно. (энэ нь зэргэлдээ компьютер хуваалцаж болно гэсэн үг юм.) Программ хангамжид суурилсан IP утаснуудыг зөвхөн программ суулгаад л хэрэглэх боломжтой болдог. Өргөтгөлийн тоог зохион байгуулахад маш хялбар учраас шинэ салбар нэгж байгуулахад албаны утасны хэрэгцээг бүрэн хангах боломжтой болдог.
- Бусад төхөөрөмжүүдтэй зохицох чадвартай
IP дотоод холбооны систем нь нээлттэй SIP стандартад суурилсан. Өөрөөр хэлбэл, SIP-д суурилсан бусад дотоод холбооны системүүд, PSTN gateway, VOIP төхөөрөмжүүдтэй зохицон ажиллана гэсэн үг юм.
- Хувиарлах боломжтой
Хэрэгцээнийхээ тоогоор утасны аппарат худалдаж аваад л хэрэглээгээ өргөтгөх боломжтой.
- Үйлчилгээний чанарын дэвшил
IP утасны систем нь компьютерт суурилсан учраас та одоо утсаа компьютерт буй мэдээлэлтэй холбож болно. Хэрэглэгчийн дуудлагыг хүлээн авмагц тухайн хэрэглэгчийн мэдээлэлтэй автоматаар холбогдохоор тохируулж болох бөгөөд энэ нь мэдээлэл авах асуултууд тавих ярианы хугацааг багасгаснаар үйлчилгээний ажлыг ихээр хөнгөлж, чанарыг дээшлүүлнэ.
Гарах дуудлагыг Outlook-тэй холбосноор дугаараа оруулах шаардлагагүй шууд хайлт хийж залгах боломжийг олгоно.
- Хагас үнээр хоёр дахин илүү хэрэглээ
Программ хангамжид суурилсан IP дотоод холбооны системийг хэрэглэхэд илүү олон боломжуудаар хангагдсан байдаг. VoIP утас хэрэглэснээр автомат хариулагч, дуут шуудан, бүлэг үүсгэх зэрэг олон боломжуудыг нэмэлт төлбөргүйгээр ашиглана.
- Байрлал харгалзахгүй холбогдох боломж
Ажилтан гэрээсээ ажлаа хийх шаардлага гарвал дуудлага хүлээн авч оффисдоо байгаа мэт бусадтайгаа харилцах боломжтой.
- Хэрэглэхэд хялбар
Албан хаагчдад шинэ утасныхаа конференци тохируулах, дуудлага шилжүүлэх гэх мэт дэвшилттэй талыг ашиглах нь төвөгтэй мэт сэтгэгдэл байнга төрдөг байна.
Гэтэл IP дотоод холбооны систем нь Windows-д суурилсан учраас хэрэглэгчид гаднаас ирсэн дуудлага, дуудлагын жагсаалт, бусад өргөтгөлийн статусыг харах гэх мэт олон боломжуудаар хангагддаг.
Ийнхүү шинээр байгуулагдаж байгаа компаниуд, хуучин холбооны системээ шинэчлэхээр зэхэж буй байгууллага аж ахуйн нэгжүүд энэхүү IP дотоод холбооны системийг суурилуулснаар зохион байгуулалт, засвар үйлчилгээ, ярианы төлбөрөөс мөнгө хэмнэх бодит боломжийг олгоно.