True

    
ЭЛЕКТРОН ЦООЖНЫ ТАЛААР ТОВЧХОН
Ямар электрон цоож сонгох хэрэгтэй вэ?

Хэрэв та байгууллагадаа нэвтрэх систем суурилуулахаар төлөвлөж байгаа бол системийн салшгүй нэг хэсэг электрон цоожны талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Бид таны цагийг хэмнэх үүднээс электрон цоожны талаар мэдэж байвал зохих анхан шатны мэдээллийг товчхон хүргэе.

Электрон цоожийг

  • Fail Safe
  • Fail Secure 

гэж 2 ангилна.

Ямар ч электрон цоож байсан хаалгыг түгжээтэй хэвээр байлгахын тулд эрчим хүч зарцуулж байдаг.

Харин тэр эрчим хүчийг таслахад электрон цоожнууд яадаг бол?

  • Fail Safe цоож нь эрчим хүч тасалдахад түгжээ мултарч онгойдог. Өөрөөр хэлбэл хаалгыг түгжихийн тулд электрон цоожийг цахилгаан тэжээлээр хангах шаардлагатай.
  • Fail Secure цоож нь эрчим хүч тасалдахад автоматаар түгжигддэг. Өөрөөр хэлбэл хаалгыг онгойлгохын тулд электрон цоожийг цахилгаан тэжээлээр хангах шаардлагатай.

Эдгээр цоожнуудын алийг нь, ямар нөхцөлд сонгох вэ?

Ямар зориулалтын өрөөний хаалга вэ гэдгээс хамаарч ямар электрон цоож суурилуулахыг шийддэг. 

Жишээ нь: Fail Safe цоожнууд нь ихэвчлэн өндөр барилгын шатны хаалга, эсвэл галын аврах гарц зэргүүдэд ашиглагддаг. Энэ нь ямар нэгэн гамшигаас үүдэн цахилгаан эрчим хүч тасалдах үед хүмүүсийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх боломжийг хангана. Fail Safe цоожны сул тал нь эрчим хүч тасалдах үед бүх нэвтрэх хэсгүүд найдвартай хамгаалагдсан эсэхийг заавал шалгаж байх шаардлага тулгарна. Гэхдээ энэ асуудлыг нөөц цахилгаан тэжээлийн эх үүсвэр /UPS/ тавьснаар шийдэх боломжтой.


Fail Secure цоожнуудыг ерөнхийд нь серверийн өрөө, агуулах, үйлдвэрийн байр, лаборатори, санхүүгийн байгууллага зэрэг аюулгүй байдлыг байнга сахин хамгаалж байх нөхцөлд түлхүү ашиглана.



    
ТАНЫ ДАТА НАЙДВАРТАЙ ХАМГААЛАГДСАН УУ?
Өгөгдөл хамгаалах "Бяцхан" шийдэл

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.