ПРИНТ СЕРВЕР АШИГЛАХ ДАВУУ ТАЛУУД

2016-01-12
Ихэнх жижиг оффисууд нэг принтертэй, түүнийгээ дундаа хэрэглэх шаардлагатай үед принтерээ хэн нэгний компьютерт холбож эсвэл сүлжээний холболттой принтерийг дундаа хувааж хэрэглэдэг. Гэтэл дээрх хоёр төрлийн холболт нь зарим нэг дутагдалтай талуудтай юм.

Компьютерээр дамжуулан дундаа хэрэглэж байгаа үед нөгөө компьютер нь унтарсан эсвэл програм нь гэмтсэн үед чухал бичиг баримтаа хурдан хэвлэж чадахгүй ажил саатах магадлалтай юм. Мөн сүлжээний холболттой принтерүүд нь харьцангуй өндөр үнэтэй байдаг  бөгөөд жижиг оффист хэтэрхий үнэтэй байх магадлалтай. Энэ үед таньд сүлжээний принт сервер тусална. Та принтерээ USB, LPT портоор нь принт сервертээ залгаад таны принтер сүлжээний принтер болон хувирна.

Ингэснээр танай принтер хэн нэгэн компьютерээ унтраасан эсэхээс хамааралгүй байнга онлайн байх боломжтой болно.
Топика ХХК нь та бүхний хэрэгцээнд зориулан сүлжээний бүтээгдэхүүний тэргүүлэх Америкийн 
Trendnet брэндийн принт серверүүдийг санал болгож байна.

 Дэлгэрэнгүйг: 

http://topica.mn/shop/network/1-port-print-server.html

http://topica.mn/shop/network/wireless-1-port-print-server.html

 

Сэтгэгдэл

Submit Comment
  • (will not be displayed)

* Шаардагдах талбар

« Буцах
© Developed by CommerceLab