Проекторын технологийн төрлүүд

2015-11-11

Проектор нь видео эх үүсвэрээс зургийг дэлгэц болон бусад гадаргуу дээр тусган харуулдаг  төхөөрөмж юм.  Проектор нь видео дохиог  гадны төхөөрөмжөөс хүлээн авдаг бөгөөд ихэвчлэн DVD тоглуулагч, Blu-Ray тоглуулагч болон компьютерээс хүлээн авдаг. Хүлээн авсан дохиог өөрийн дотор байрлах жижиг дэлгэцэнд буулган, түүнийгээ гэрэл болон линзний  тусламжтайгаар проекторын дэлгэц рүү тусган харуулдаг.  Линз гэдэг нь жижигхэн дүрсийг асар том болгон хувиргах зорилготой шилэн гадаргуу болно. Проектор нь энгийн телевизорын адил дүрс бичлэгийн онцлогт тохируулан цайруулах, тодруулах гэх мэт өнгөний болон бусад тохиргоог хийж болдог. 

LCD проектор 

LCD проектор нь LCD телевизортой адил  технологиор дүрсийг харуулдаг. Проектор нь видео дохиог хүлээн авдаг хэдэн мянган жижигхэн тольтой бөгөөд энэ нь дүрсийг дэлгэцэнд тусгахад  хэр тунгалаг нягтрал сайтай сайн харуулахад нөлөөлдөг. LCD проектор нь үйлдвэрлэхэд хамгийн хялбар бөгөөд худалдаанд эрэлттэй байдаг. 

DLP проектор 

DLP проектор нь дүрсийн чанараараа гайхалтай сайн проектор юм.  Үйлдвэрийн өртөг өндөр тул LCD проектороос хамаагүй үнэтэй байдаг.  Уг проекторын тусгал нь тод байдаг нь micromirror гэх жижигхэн төхөөрөмж хэрэглэдэгт оршино. Хэрвээ LCD проектор таалагдахгүй бол DLP проекторын сонгох хэрэгтэй бөгөөд  өнгөний ялгаралыг маш сайн тусган харуулдаг. Зарим нэг кино театр нь DLP проекторыг ашигладаг. 

LED проектор 

Гэрийн театр, бизнес болон боловсролын салбарт LED технологи дээр суурилсан энэхүү проекторыг түгээмэл ашиглаж байна. LED гэрлийн эх үүсвэр ашигладаг, энэхүү технологийг хамгийн сайн нэвтрүүлж байгаа гол үйлдвэрлэгчдийн нэг бол Casio юм. Casio брэндийн LED проекторын нийт ажиллах хугацаа дунджаар 20’000 цаг түүнээс дээш байдаг. Энэ нь энгийн уламжлалт проектортой харьцуулахад 4-6 удаа лампыг сольсонтой тэнцэнэ. 

Нягтрал 

Өнөөдөр зах зээл дээр худалдаалагдаж буй проекторуудын хувьд үндсэн 4 төрлийн дүрсний нягтрал байна. Энгийн стандарт дүрсний нягтрал нь 600x800 пиксел байдаг бол HD буюу өндөр нягтрал нь 1080x1920 пиксел байдаг. Үлдсэн 2 нягтрал нь хоорондоо их ойролцоо бөгөөд 768x1024 пиксел, 720x1280 пиксел юм. 

Хэрэглээ

Проекторыг томоохон бизнес эрхлэгчид шууд өөрийнхөө компьютерээс бизнес санаа, илтгэлээ хэдэн зуун хүнд зэрэг үзүүлэхийн тулд ашигладаг бол боловсролын системд болон гэр бүлүүд телевизороос илүү проекторыг ашиглан гэртээ хувийн жижигхэн кино театрыг бий болгож байна.  

« Буцах
© Developed by CommerceLab