ПРОЕКТОРЫГ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

2016-09-19

Та бүхэнд проектор хэрхэн сонгох талаар www.pcmag.com сайтаас өгч буй дэлгэрэнгүй зөвлөмжийг хүргэж байна. Энэхүү сайт нь 1982-2009 он хүртэл хэвлэгдэж байсан “PC Magazine” сэтгүүлийн онлайн хувилбар бөгөөд 1994 оноос өнөөг хүртэл цахим ертөнцөөр мэдээллээ хүргэж байна.

Проекторуудыг жингээр нь ангилах нь хамгийн үр дүнтэй, өргөн хэрэглэгддэг арга байсан үеэс хойш урт хугацаа өнгөрчээ. Өнөөдөр проекторыг хэрэглээний зориулалтаар нь (бизнес уулзалт, сургалт, гэрийн театр, тоглоом), технологиор нь (LCD, DLP, LCOS), тусгалын хэмжээ (проектор болон тусгалын дэлгэц хоорондох зай) зэрэг илүү олон үзүүлэлтээр ангилдаг болсон. Бид танд өөрийн хэрэгцээнд тохирсон проектор сонгоход туслах үүднээс дараах цөөн хэдэн асуулт хариултыг бэлдлээ.

 

  • Та ямар төрлийн дүрс/өгөгдөл дамжуулахаар төлөвлөж байна вэ?

Проектороор өгөгдөл буюу дата, видео бичлэг, зураг болон тоглоом гэсэн 4 үндсэн төрлийн дүрст өгөгдлийг дамжуулдаг. Ямар ч проектороор аль ч төрлийн дүрст өгөгдлийг үзүүлж болно. Гэхдээ проектор бүр бүх төрлийн дүрст өгөгдөгдөлд сайн ажиллахаас гадна аль нэг төрөлд нь илүү сайн ажиллахаар зориулагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та ямар төрлийн дүрс өгөгдлийг илүү ихээр дамжуулахаар төлөвлөж байгаагаас хамаарч проектороо сонгох юм.

Ихэнх загварын проекторууд бизнес, гэрийн кино театр, жижиг видео энтертайнмент зэрэгт ашиглагдах зориулалтаар, тогтмол өсөлттэй боловч цөөн тооны проекторууд тоглоомонд ашиглагдах зориулалттайгаар зарагдаж байна.

Энгийн проекторууд ихэвчлэн өгөгдөл буюу PowerPoint үзүүлэн, хүснэгт, pdf файлуудыг сайн харуулдаг бол, гэрийн кино театрын проекторууд нь хөдөлгөөнт дүрс, видео бичлэг зэргийг сайн дамжуулдаг. Мөн ямар ч проектор зурган файлыг өндөр чанартайгаар, видео бичлэгийг хангалттай чанартайгаар дамжуулах чадамжтай.

Тоглоом нь проектороос зарим илүү нарийн нөөц боломжуудыг шаарддаг. Хэрэв та тоглоом тоглох зориулалтаар проектор худалдан авахыг хүсвэл, тухайн тоглоомын дүрслэлийн чанар үзүүлэлтээс хамаарч видео болон дата дүрст өгөгдлийг өндөр чанартай дамжуулдаг проектор сонгоорой.

  • Зөөврийн проектор хэрэгтэй юу?

Зөөврийн проектор ямар байх хэрэгтэйг үзье. Та овор хэмжээ, жингээс нь хамаарч цамцны энгэрийн халаасанд багтах жижигхэнээс эхлэн нэг байршилдаа байнга суурилуулахад тохиромжтой том загварын проекторуудыг олж болно. Хэрэв та бизнес уулзалт, танилцуулга хийх, найзынхаа гэрт болох үдэшлэгт авч очих, гэрийн кино театр зэрэгт хэрэглэгдэх, ашиглаагүй бусад цагт хадгалахад хялбар энгийн үзүүлэлттэй проектор хайж байгаа бол овор хэмжээ багатай, хөнгөхөн авсаархан загваруудаас сонгоорой.

  • Ямар нягтралтайг (resolution) сонгох вэ?

Нягтрал гэдэг нь проекторын дэлгэцэнд туссан дүрсэнд агуулагдаж буй цэгүүдийн нийлэмж юм. Агуулагдах цэгийн тоо их байх тусам проекторын дэлгэцийн хэмжээ өргөн, том болдог. Та ямар эх үүсвэрээс (pc компьютер, нөүтбүүк, видео төхөөрөмж, тоглоомын консоль) дүрсээ өгөхөөс хамаарч проекторын нягтаршилыг тодорхойлж сонголтоо хийнэ. Проекторууд нь цацаж буй дүрсний нягтралыг ихэсгэж, багасгаж чаддаг хэдий ч үүнийг дагаад дамжуулж буй дүрсний чанар дагаж буурдаг.

Мөн та дамжуулах гэж буй дүрсний нягтралыг урьдчилан төлөвлөж сонголтоо хийгээрэй. Энгийн PowerPoint илтгэлийн материалд SVGA (800х600) нягтрал хангалттай бөгөөд ийм нягтралтай проектор нь өндөр нарийвчлалтай проектор худалдан авснаас илүү хямд. Та дамжуулах дүрсээ илүү тод, өндөр нягтралтай хүргэхийг хүсвэл тэр хэмжээгээрээ өндөр нягтралтай проектор сонгоорой.

Видео бичлэг үзэх бол 1080р (1920x1080) нягтрал хамгийн зөв сонголт. Ийм хэмжээний нягтралыг Blu-ray тоглуулагч, DVD тоглуулагч болон бусад 1080р төхөөрөмжөөр дамжуулж өгч болно. Мөн бид саяхнаас 4К нягтралтай буюу 4000 пиксель өргөн проекторуудтай танилцаж эхэлсэн хэдий ч шаардлагыг нь хангах хэмжээний өндөр чанартай контент ховор зэргээс хамаарч маш өндөр үнэтэй байдаг.

  • Widescreen буюу дэлгэцийн өргөн форматын тухай

Та бүх төрлийн видео болон тоглоом зэргийг тоглуулж байгаа тохиолдолд дэлгэцийн форматыг аль болох өргөн байлгах гэж хүсэх нь дамжиггүй. Ихэнх энгийн дата проекторт дэлгэцийн нарийвчлал нь WXGA (1366x768) болон 1080р байдаг. Хэрэв та илтгэлээ өргөн форматтай нөүтбүүк юмуу дэлгэцэн дээр бэлтгэсэн бол проектороор дамжуулахдаа ижил форматтайг сонгоорой.

Standard (4:3) resolutions
Нарийвчлал       Нягтрал   Цэгийн тоо
 Хэрэглээ
 Хөндлөн 
 Босоо 
SVGA 800 600 480,000 PowerPoint
XGA 1024 768 786,000 Тоо цифр ихтэй дүрслэлд /Хүснэгт/
SXGA+ 1400 1050 1,470,000 Өндөр нягтралтай фото зураг, инженерийн зураглал
UXGA 1600 1200 1,920,000
Widescreen (16:10) resolutions
WXGA 1280 800 1,024,000 Илүү өргөн форматаар дүрсээ цацах шаардлагатай тохиолдолд
WUXGA 1920 1200 2,304,000
Widescreen (16:9) resolutions
720p 1280 720 921,600 Илүү өргөн форматаар дүрсээ цацах шаардлагатай тохиолдолд
1080p 1920 1080 2,073,600
Ultra HD 4K 3840 2160 8,294,400 Кино театр
Native 4K DCi Standard 4096 2160 8,847,360
  • Проекторын гэрэлтэх чадвар

Гэрэлтэлтийг ANSI Lumens гэдэг нэгжээр хэмждэг. Энэхүү нэгжийн тоо ихсэх тусам проекторын гэрэлтэх чадвар их байна. Гэрэлтэлт яг тийм байвал хамгийн сайн гэсэн тогтмол тоон үзүүлэлт байхгүй, мөн гэрэлтэлт өндөр байлаа гээд сайн байна гэж ойлгож болохгүй. Проектор харанхуй буюу гэрэлгүй орчинд хамгийн тод харагддаг. Жишээ нь өрх гэрийн харанхуй өрөөнд кино үзэх бол 1000-1200 lumens хангалттай хэмжээний гэрэлтэлттэй дүрсийг өгнө. Харин ийм орчинд 2000 болон түүнээс дээш lumens чадалтай проектор хэтэрхий тод байх ба нүдэнд муу нөлөөтэй юм. Проекторын гэрэлтэх чадварыг тодорхойлон сонгохдоо орчны гэрэл, дамжуулах дүрсний хэмжээ, мөн тусгах дэлгэцийн материал зэргийг бодолцоно.

Зарим тохиолдолд та багахан хэмжээний зөрүүтэй 2 загвар, жишээлбэл 2000 болон 2200 lumens гэрэлтэх чадвартай проекторуудаас сонголтоо хийх хэрэг гарвал санаа зоволтгүй. Энэ нь тийм ч том ялгаа болж чадахгүй.

  • Contrast буюу хар цагаан өнгөний ялгарлыг хэтэрхий чухалчлах хэрэггүй.

Хар цагаан өнгөний харьцаа бол проекторын тусгаж чадах хамгийн цагаан болон хар цэгүүдийн харьцаа юм. Өөрөөр хэлбэл хар өнгө хир хар харагдах, цагаан өнгө хэр тод харагдахыг зааж байдаг. Хар цагаан өнгөний харьцаа хэр өндөр байгаагаас хамаарч дэлгэцэнд тусч буй дүрсийн бараан хэсгийн өнгөнүүд нүдэнд анзаарагдахаар илүү тодорно. Энэ тийм чухал уу? Харамсалтай нь үгүй. Учир нь олон хүчин зүйлсийн улмаас, хар цагаан өнгөний харьцааг мэдлээ гээд танд илүү ихийг хэлж чадахгүй.

  • Холболтоо тооцсон уу?

Ихэнх проекторууд нь компьютертэй холбогдох аналоги VGA холболт, видео төхөөрөмжүүдтэй холбогдох Composite холболтыг өөр дээрээ зайлшгүй агуулж байдаг. Хэрэв таны компьютер дижитал гаралттай бол проектортой мөн адил дижитал холболтоор холбох нь өгөгдлийг хувиргаж дамжуулах явцад дүрсний гажилт үүсэх зэрэг элдэв эрсдэлд өртөхгүй. Үүнтэй мөн адил таны видео төхөөрөмж HDMI гаралттай бол HDMI аар холбох хэрэгтэй. Сүүлийн үеийн зарим проекторууд Mobile High-Definition Link (MHL) буюу хувиргасан HDMI оролттой болсон ба энэхүү холболтоор дамжуулж Android төхөөрөмжөөс дамжуулах, тэднийг цэнэглэх боломжтой болсон. Мөн маш олон загварууд утасгүй Wi-Fi холболт дэмждэг болсон.

  • Аль технологийн проектор сонгох вэ?

Өнөөдрийн байдлаар проекторууд нь 4 үндсэн технологиор дүрсээ цацдаг. Эдгээрт DLP (Digital Light Processing), LCD (Liquid-Crystal Display), LCOS (Liquid Crystal On Silicon), болон лазер.

Проекторын технологийн тухай өмнө нь мэдээллэж байсан болохоор алгасая. Дэлгэрэнгүйг: http://topica.mn/shop/default/news/proektoryn-tehnologijn-t-rl-d.html

Хамгийн хямд DLP болон зарим LCOS технологид суурилсан проекторуудад Rainbow effect (Солонгон эффект) түгээмэл тохиолддог. Энэ нь дүрсний шилжилт, болон хөдөлгөөнтэй үед зарим хэсгийн гэрэл маш жижигхэн солонгод хуваагдан задрах үзэгдлийг нэрлэдэг. Энэхүү гажилт нь ялангуяа урт хугацаагаар юм үзэж байгаа тохиолдолд илүү мэдрэгддэг ба маш төвөгтэй санагддаг байна.

LCD проекторуудад ийм асуудал үүсдэггүй хэдий ч бусдаасаа овор хэмжээ том, хүнд байдаг. Ерөнхийдөө стандарт хэмжээтэй LCOS проекторууд хамгийн сайн чанартай дүрсний тусгалтай хэдий ч тэд DLP болон LCD проекторуудаас том, хүнд, бас илүү үнэтэй байдаг. Лазер технологийн проекторууд маш цөөн байгаа учир тэдний тухай нийтлэг дүгнэлт хийхэд эрт байна. Гэхдээ тэдэнд нэг тодорхой давуу тал байгаа. Тэр нь тэдгээр проектрууд дүрсээ фокуслах шаардлагагүй.

  • Дуугаралтын талаар

Заримдаа л ашиглагддаг болохоор дийлэнх проекторуудад аудио буюу дууны гаралт байдаггүй. Хэрэв та дуу агуулсан илтгэлийн материал эсвэл видео танилцуулга үзүүлэх гэж байгаа бол шаардлагын дагуу аудио гаралттай проектор сонгох нь зөв. Эсвэл спикер зэрэг нэмэлт холболтын төхөөрөмж ашиглаж болно.

  • 3D дэмждэг проектор хэрэгтэй юу?

Боловсрол, бизнесийн байгууллага, гэрийн хэрэгцээнд, зарим тоглоомонд хүртэл 3D дүрс үзүүлэх шаардлага гардаг учир сүүлийн үеийн проекторуудад зайлшгүй байх шаардлагатай үзүүлэлтийн нэг нь 3D функ болоод байна.

Хэд хэдэн 3D технологийн схем байдаг учир та 3D проектор худалдан авлаа гээд тэр нь таны үзүүлэхээр төлөвлөж буй 3D эх үүсвэртэй холбогдож ажиллана гэсэн үг биш. Жишээ нь тухайн проектор TI's DLP-Link технологиор ажилладаг бол quad-buffered крафик карттай компьютер шаардана. Open GL горимоор үзүүлэх бол 3D дэмждэг крафик карт шаардана, гэхдээ 3D Blu-ray тоглоуулагчтай хосолж ажиллахгүй. Сайн мэдээ гэвэл Blu-ray тоглуулагч, TV set-top box болон бусад ижил эх үүсвэрээс 3D контент тоглуулах боломжтой проекторуудын тоо нэмэгдэж байна. Эцэст нь хэрэв та 3D проектор авахаар бол өөрийн үзүүлэх гэж буй 3D контентын эх үүсвэрийг дэмжих проекторыг сонгоорой.

  • Бага орон зайд ашиглах

Эцэст нь проектор болон дэлгэц хоорондын зай хамгийн бага байх үед хэвийн дүрс дамжуулж байх үзүүлэлт буюу богино зайн тусгалын талаар үзье. Проекторын богино зайн тусгал нь танд бага талбайд хангалттай том дүрсийг хэвийн дамжуулах боломжийг олгохоос гадна проектор дэлгэц хооронд ямар нэгэн хаалт орох эрсдлийг бууруулна.

Проекторын богино зайн тусгалын талаар нэгдсэн стандарт байхгүй. Дийлэнх энгийн проекторын хамгийн богино зайн тусгал 3.6-4.5 метр зайнаас 1.8 метр өргөн дүрсийг тусгаж чаддаг. Харин short-throw проекторууд 1.8 метр зайнаас 90 см өргөн дүрс, ultra-short-throw проекторууд ийм хэмжээний дүрсийг 30 см орчим зайнаас өгч чадна.

Short-throw, ultra-short-throw проекторууд нь томоохон хурал, сургалтын танхимд зохимжгүй бөгөөд үнийн хувьд энгийн проектороос өндөр байдаг.

Манайд бэлэн худалдаалагдаж буй проектруудыг дараах холбоосоор үзнэ үү.

http://topica.mn/shop/computer/office/proektor

« Буцах
© Developed by CommerceLab