CP PLUS компани DGS&D сертификаттай боллоо

2016-08-29

CP Plus компани нь 2007 онд Герман улсад үүсгэн байгуулагдаж өдгөө 60 гаруй улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн хяналт аюулгүй байдлын шийдэл үйлдвэрлэгчдийн нэг болон өргөжжээ.  CP Plus-н өргөн хүрээг хамарсан шийдэл болон бүтээгдэхүүн нь байнгын өндөр түвшний харуул хамгаалалт зайлшгүй шаардлагатай төрийн байгууллагууд, сургууль, эмнэлэг, зочид буудал зэрэг сая сая байршлуудад ашиглагдаж байна.

CP Plus компаний амжилт нь хэрэглэгч рүү чиглэсэн хүчирхэг судалгаа, хөгжүүлэлтийн үндсэн дээр бий болсон өргөн сонголт бүхий бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодогт оршино.

Тус компаний бүтээгдэхүүнүүд Тайваний үйлдвэрлэлийн бүсэд байрлалтай “TeknoLogix Labs”-д хөгжүүлэгддэг бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр UL, CE, FCC зэрэг олон улсын чанар, стандартын шаардлагын дагуу нарийн тестлэгддэг.

CP Plus нь олон улсын чанарын сертификатуудтай бөгөөд саяхан Энэтхэгийн засгийн газраас чанартай, найдвартай аюулгүй байдал, хамгаалалтын төхөөрөмж, шийдэл нийлүүлэгчид олгодог DGS&D сертификатыг хүртсэн байна. Энэхүү сертификат нь CP Plus брэндийн бүтээгдэхүүнүүдийг Энэтхэгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон зах зээл дээр баталгаажсан гэдгийг илтгэж буй хэрэг юм.  

Өнөөдөр CP Plus нь IP камер, бичигч төхөөрөмж, халдлагын дохиолол, гэрийн автоматжуулалтын систем, видео ханын шийдэл, домофон, хадгалах сервер, энкодер, цаг бүртгэлийн систем, дижитал цоож болон тэдгээрийн дагалдах хэрэгсэл зэрэг камераас удирдлагын өрөө хүртэл бүхий л харуул хамгаалалтын шийдлүүдийг үйлдвэрлэн нийлүүлж байна.

“ТОПИКА” ХХК нь CP PLUS компанитай 2010 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. Бид тус брендийн бүтээгдэхүүнүүдээр хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал:

-          2012 он: Монген сургуулийн IP камерын нэгдсэн системийг хийж гүйцэтгэсэн.
-          2012 он: Сонгуулийн Ерөнхий Хороонд сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, сонгуулийн 360 хороодод сүлжээний IP камер суурилуулах ажил гүйцэтгэсэн.
-          2013 он: НИК ХХК-ийн Чойр салбарт камерын сүлжээ, дотуур холбоо, сүлжээ зарлан мэдээлэх системийн суурилуулалтын ажил хийж гүйцэтгэсэн.
-          2014 он: УБ хотын Шуурхай Удирдлагын Төвийн дотоод ба гадаад сүлжээ, програм хангамж, камерын систем, дотуур холбоо, дулааны узелуудээс мэдээлэл цуглуулах SCADA систем, төвийн сервер өрөө, хяналтын өрөө, видео хана нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.
-          2014 он: Топстрийм үүлэн тооцоолуурын сервис, хэрэглэгчийн камер ба бичигчээс видео стрийм хийх сервер дортал сайт программ хангамжийг зохион бүтээв.
-          2015 он: НИК ХХК-ийн Монгол улсын баруун болон төвийн бүсийн нутаг дэвсгэрт орших нийт 80 гаруй ШТСтанцуудад хяналтын камер суурилуулсан.
-          2016 он: Кувейтын Элчин Сайдын Яаманд камерын хяналтын системийг хийж гүйцэтгэв.
-          2016 он: УБ хотын Шуурхай Удирдлагын Төвд нэмэлтээр хяналтын камер суурилуулав.
-          2016 он: Жэм Интернэшнл-д хяналтын камер суурилуулав.
-          2016 он: Начин Заан ХХК-ын ББСБайгууллагын бүх салбаруудын камерын системийг хийж гүйцэтгэсэн.

Та хяналтын камерын системийн шийдлийг хийлгэхээр төлөвлөж байгаа бол манай байгууллагатай холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

« Буцах
© Developed by CommerceLab