Сүлжээний зориулалтын багаж, хэрэгсэл ашиглах нь

2015-12-07

UTP кабелийн өгөгдөл дамжуулах зай нь хамгийн ихдээ 100 метр байдаг. Энэ нь тухайн кабелийн дамжуулах орчин буюу 8 хөлний гол нь зэсийн 100% агууламжтай эсэх, кабель нь нугарч хугарсан эсэх, дохионы унтралтаас хамаарч стандарт хэмжээндээ өгөгдлийг дамжуулах боломж нь тодорхойлогдоно. Харин илүү хол зайнд их хэмжээний өгөгдөл дамжуулах тохиолдолд бид шилэн кабелийг хэрэглэдэг. Шилэн кабелийн залгаа, гагнаасыг вакум бохирдолгүй цэвэр орчинд хийх ёстой боловч манай инженерүүд шаардлага хангахгүй нөхцөлд хийх, холбоосонд тоос шороо оруулснаар унтралт үүсгэх тохиолдлууд элбэг. Түүнчлэн хэмжилтийн багажныхаа оролтыг цэвэр байлгах нь ч бас үүнтэй хамааралтай.
Танд дээрхи бэрхшээлүүд тулгардаг бол дараах багаж, төхөөрөмжнүүдийн иж бүрдлийг санал болгож байна.

 

‪‎ШИЛЭН КАБЕЛИЙН ТЕСТ ХИЙХ БОЛОН ЦЭВЭРЛЭХ БАГАЖНУУДЫН ЦУГЛУУЛГА
Grandway брэндийн оптик кабелийн тест хийх болон цэвэрлэх багажнуудын цуглуулга нь 11 төрлийн багажнуудаас бүрдэх ба 1.25мм One-click шилэн кабелийн коннектор цэвэрлэгч, 2.5мм One-click шилэн кабелийн коннектор цэвэрлэгч, 3 төрлийн хэмжээтэй шилэн кабелийн тасдагч, хар маркер, 45-162 буфер хоолой тасдагч, зориулалтын хайч, 10км явах чадалтай лазерын үүсгүүр, 2.5мм адаптер, 10мВт 400х Шилэн кабелийн үзлэг, шалгалт хийх микроскоф, шилэн кабелийн кассет цэвэрлэгч, FHS2D02 лазерын эх үүсгүүр, SC, FC адаптер, FHP2A04 чадал хэмжигч, агуулах хайрцаг... зэргээс бүрдэнэ.


Дээрхи цуглуулгын манай "NETWORK SHOP" дээр ирж үзэх боломжтойгоос гадна
Дэлгэрэнгүй мэдээллийг: 

http://topica.mn/shop/default/gw651-fiber-optic-testing-cleaning-tool-kit-11pcs.html

« Буцах
© Developed by CommerceLab