Ногоон технологи WiFi

2016-01-05

Утасгүй холболт нь богино хугацаанд дэлхий даяар бизнесийн болон гэрийн хэрэглээнд хэвийн үзэгдэл болоод байна. GREENwifi эрчим хүчний хэмнэлттэй технологийн утасгүй төхөөрөмжүүд нь үйл ажиллагааны үе шат бүрдээ зарцуулах эрчим хүчийг хэмнэснээр ихээхэн хэмнэлттэй ажилладаг байна.

Үе шат 1: Холбогдоогүй

Энэ шатанд роутер болон сүлжээний адаптерууд нь асаалттай, идэвхтэй боловч зөөврийн компьютер, роутер зэрэг өөр хэрэгсэлд холбогдоогүй байдаг. GREENwifi технологи нь энэ үе шатанд тэжээл зарцуулалтыг 66% хүртэл бууруулдаг. Утасгүй роутер, адаптерууд нь сүлжээний ердийн хэрэглээнд өдөрт дунджаар 19 цаг “холбогдоогүй” байдаг байна.

Үе шат 2: Холбогдсон

Энэ шатанд роутер болон сүлжээний адаптерууд нь асаалттай, зөөврийн компьютер зэрэг бусад төхөөрөмжинд холбогдсон боловч хоорондоо өгөгдөл солилцоогүй байх үе юм.  GREENwifi технологи нь энэ үе шатыг тодорхойлсноор бусад уламжлалт роутеруудтай харьцуулахад дунджаар тэжээл 53% зарцуулдаг байна. Энэ төлөвт ажиллах хугацаа нь хэрэглэгчээс хамаардаг.

Үе шат 3: Татаж авах

GREENwifi төхөөрөмж асаалттай, холбогдсон, өгөгдлийг хүлээн авч байх үед тэжээл зарцуулалтыг дунджаар 40% хүртэл бууруулдаг.

Үе шат 4: Илгээх

GREENwifi технологи нь төхөөрөмж асаалттай холбогдсон, өгөгдлийг илгээх үед тэжээл зарцуулалтыг дунджаар 26%-иар бууруулдаг байна.

Үе шат 5: Зай/ сигналын хүч

(Энэ үе шат нь зөвхөн роутерт хамаатай)

GREENwifi-тай утасгүй роутер холбогдсон картуудын сигналын хүчийг тодорхойлж, дамжуулах тэжээлийг автоматаар тохируулдаг. Хэрвээ роутер олон сүлжээний картанд холбогдсон бол төхөөрөмж карт бүрт очих гаралтын тэжээлийг тохируулна. Сигналын хүч нь роутерийн сүлжээний картын зайнаас хамаардаг. Сигнал хүчтэй байвал төхөөрөмжтэй холбогдоход эрчим хүч бага зарцуулна гэсэн үг юм.

TRENDnet-н хамгийн төгс гүйцэтгэлтэй AC3200 Tri Band Wireless Router 

TRENDnet брэндийн GREENwifi технологитой хамгийн сүүлийн үеийн AC3200 Tri Band Wireless Router-г танилцуулж байна. Магадгүй та Dual Band роутерыг хэрэглээндээ төдийлөн нэвтрүүлж амжаагүй байсан болов уу. Харин тэгтэл аль хэдийн Tri Band роутер технологийн ертөнцөд ашиглагдсаар тодорхой хугацаа өнгөрсөн байна.

TRENDnet-н хамгийн төгс гүйцэтгэлтэй AC3200 Tri Band Wireless Router болох TEW-828DRU загвар нь 3 зэрэгцээ утасгүй сүлжээг үүсгэж чадна. Хоёр зэрэгцээ сүлжээ нь тус бүрдээ AC стандарт дээр 1300 Mbps хурдтай сүлжээ үүсгэнэ.

Харин үлдсэн нэг зэрэгцээ сүлжээ нь 600 Mbps хурдтай сүлжээ үүсгэдэг. Smart Connect технологи нь автоматаар AC төхөөрөмжүүдийг “хурдан” болон “удаан” групп болгож  WiFi AC зурвасуудад хуваарилдаг. Өндөр гүйцэтгэлтэй Гигабит портууд, 1ГГц дуал корын процессор, 6 ширхэг өндөр өсгөлттэй антеннууд, өндөр чадалтай өсгөгчүүд, SuperSpeed USB 3.0 share порт нь гайхамшигтай сүлжээний хурд, хамрах хүрээгээр хангана.

  • Танай гэрт
    Гурван зэрэгцээ хамгийн төгс WiFi сүлжээнүүд болон бүх Гигабит портууд нь гэрийн төхөөрөмжүүдийг өргөн зурвасын урсгалаар хангаж 4K видео зэргийг түргэн хугацаанд тасалдалгүй боловсруулна.
  • Smart Connect технологи
    Smart Connect нь 1.3 Gbps зурвасуудыг автоматаар удирдаж удаан төхөөрөмжүүдийг нэг зурваст арай хурдан төхөөрөмжүүдийг өндөр гүйцэтгэлтэй зурвасын групп болгож зохицуулдаг.
  • Сүлжээний хамгаалалтын багаж    
  • TRENDnet нь таны гэрийн сүлжээг хамгаалах pre-encrypted WiFi цацна. Үндсэн удирдлага, зочны сүлжээгтаны төхөөрөмжүүд/контентоос тусгаарлахад туслах багажуудтай.                                                                                                                                                                 

Хэрэв та AC1750 Dual Band утасгүй роутер болон AC3200 Tri Band утасгүй роутерыг сонирхож байвал манай Network Shop-той холбогдоорой. Утас: 70125002

Дэлгэрэнгүй:  http://topica.mn/shop/network/trendnet-tew-812dru.html

 

« Буцах
© Developed by CommerceLab