‪‎Яагаад‬‬ бид OPTICAL TALK SET-г ашиглах хэрэгтэй вэ?

2015-12-07

Grandway брэндийн зөөврийн авсаархан, найдвартай, бат бөх, оптик ярианы иж бүрдлийг танилцуулж байна. Та бүхэн OTS буюу Optical Talk Set нэрээр нь түгээмэл мэдэх билээ.

ЯАГААД БИД OPTICAL TALK SET-г АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Зарим алс хязгаарт байрлах бүс нутагт үүрэн холбооны үйлчилгээ тасалдах, сүлжээ нь орохгүй байгаа тохиолдолд оптик сүлжээгээ ашиглан оптик кабелиар дамжуулан OTS – ээр харилцан ярих боломжтой. OTS-ээр холбогдохдоо бүрэн бүтэн шилэн кабелийг ашиглана. Энэ нь хялбар бөгөөд найдвартай.

Манайд зарагдаж буй Grandway брэндийн OTS-4 –н динамик хамрах хүрээ нь 1550нм-н долгионы урт дээр 50дБ. Өндөр үзүүлэлттэй динамик хамрах хүрээ нь дуу, ярианы чанарыг хангаж холын зайны дамжуулалт хийх боломжийг бий болгодог. Мөн удаан хугацаанд цэнэгээ барихаас гадна дуу яриаг тод дамжуулах, арын шуугиан багатай байлгах, тогтвортой лазерын эх үүсвэр болгон ашиглах боломжтой зэрэг давуу талуудтай.

Илүү дэлгэрэнгүй:

http://topica.mn/shop/default/optical-talk-set-ots-4-2-sets-w-headphone.html

« Буцах
© Developed by CommerceLab