Casio проекторын шийдэл

2015-11-16

Боловсролын салбарт

ДЭЭД ЗЭРГИЙН ДҮРСЛЭЛ, ХЯМД ҮНЭЭР АВАХ БОЛОМЖ

Анги танхимд ашиглаж байгаа проектор тань найдвартай, үйлчилгээ шаардахгүй, ламп солих шаардлагагүй бол гайхамшигтай биш гэж үү? Таны худалдан авсан ламптай проекторыг бодвол хэрэглээний өртөг хямд төдийгүй өнгөний тодрол илүү, гэрэлтэлт өндөртэй, холболт хийх олон сонголттой, ЗD функцтай, ЭКО хэрэглээний шаардлагыг хангасан проектортой бол ямар вэ? Сургуульдаа авчран  ашигладаг хувийн компьютер, ухаалаг утас, таблетуудаас ч видео болон дүрсийг утасгүй шийдлээр шууд үзүүлэх боломжтой байвал бас хэрэгтэй. Тэгвэл танд Casio брэндийн проекторууд нь дээрх бүх боломжийг бүрдүүлж өгч байна.

Short-Throw буюу ойрын зайн загварууд нь интерактив самбаруудад ашиглах боломжтой. LampFree® hybrid light source technology буюу гэрлийн шингэн эх үүсвэр бүхий технологийн давуу тал нь  ахин ламп солих шаардлагагүй болно гэсэн үг юм.
Энэ нь проекторын ламп муудсан ахин солих гэх мэт ашиггүй зогсолт хийх хугацааг бүр мөсөн үгүй болгож байгаа хэрэг юм.

Албан Байгууллагад

БҮХ ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРЧИНД НИЙЦСЭН ӨНГӨНИЙ ЯЛГАРАЛ, ОЛОН ТӨРЛИЙН ХОЛБОЛТ

Casio брэндийн байгууллагын хэрэгцээнд нийцсэн проекторууд нь чанарын дээд түвшний дүрс, холболт, таны хэрэглэгчийг гайхшруулах онцлогтой. Ламптай проекторуудтай харьцуулахад тог зарцуулалт бага, шүүлтүүр болон ламп солих шаардлагагүй, ашиггүй зогсолт хийж хугацаа алдахгүй гэх зэрэг давуу талуудыг санал болгож байна. Зарим тохиолдолд лампны үнэ проектор худалдаж авсан үнээсээ өндөр гарах үе байдаг тул зардлыг маш сайн хэмнэж байгаа хэрэг юм.

Хурлын өрөө, сургалтын өрөөнд зайлшгүй хэрэгтэй Casio Signature болон Casio Pro загварын проекторуудаас та заавал сонголтоо хийгээрэй.

Casio брэндийн проекторын тодорхой загваруудад байдаг MobiShow функцыг ашиглан ухаалаг утас, таблетнаасаа PowerPoint болон видео тоглуулан илтгэл тавихад хамгийн хялбар боллоо.

Жижиглэн худалдаанд

ТОД ДҮРСЛЭЛ, ӨНГӨНИЙ ЯЛГАРАЛ, ӨНДӨР ГЭРЭЛТЭЛТ

Дэлгүүрт ашигладаг проекторуудын хувьд өдөрт 24 цаг, жилд 365 хоног ажиллуулах боломжтой, ашиглалтын бусад төрлийн арчилгаа шаарддаггүй, ламп, шүүлтүүр солих шаардлагагүй. Проектор нь тод дүрслэл, өнгөний ялгарал, өндөр гэрэлтэлт, олон төрлийн холболт, өдрийн гэрлийн өөрчлөлтөнд тааруулан автоматаар гэрэлтэлтийн хэмжээг өөрчилдөг зэрэг давуу талуудыг таньд олгоно.
Casio LampFree® проектор нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй. Учир нь ламп огт солихгүй, тог зарцуулалт бага, ашиггүй зогсолтын хугацаа байхгүй, ламп бүхий проекторуудыг бодвол үнэ хямд юм.

Casio Signature болон Casio Slim line загварын проекторуудыг portrait горимоор нь  дижитал сурталчилгааны самбарт ашиглах мөн Casio Signature загварын проекторуудыг 90 градус хүртэл дурын тал руу эргүүлэн, лого, сурталчилгаа, тоглоом зэрэг анхаарал татахуйц бусад зүйлсийг шал болон таазанд харуулж болно.

Тээврийн хэрэгсэлд

ГЭРЭЛТЭЛТ САЙТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ХЯМД, УРТАСГАСАН ЦАГИЙН АЖИЛЛАГАА

Casio LampFree® проекторууд нь өнгөний ялгарал, өндөр гэрэлтэлт, олон төрлийн холболт, таны харилцагчид, олон нийтийг гайхшруулах олон онцлогийг агуулсан байдаг. Хүлээлгийн өрөө, жижиглэн худалдаа, дэлгүүр, дижитал сурталчилгааны самбар, уулзалтын өрөөнд тохиромжтой уртасгасан цагаар ажилладаг (23/7/365 хүртэл),  мөн төмөр зам, агаарын тээврийн буудал,  төв оффист тохиромжтой бусад төрлийн давуу талуудыг ч мөн агуулсан байдаг. Гэрэлтэлтийн нөхцөл байдлаас хамаарч гэрлийн хэмжээг автоматаар тохируулах нөхцлийг ч бас санал болгож байна.

Үйлчилгээний газарт

ТОМ ДЭЛГЭЦ, ИЛҮҮ НӨЛӨӨЛӨЛ, ИЛҮҮ АНХААРАЛ

Таны зочид буудал, ресторан, спорт баранд өрсөлдөгч байгууллагуудаас илүү төхөөрөмж хэрэгтэй байна уу? Бусад нь бүгд хэрэглэж ирсэн байдаг л нэг хавтгай дэлгэцтэй ТВ-ийн оронд  өндөр гэрэлтэлт,  илүү анхаарал татахуйц Casio LampFree® проекторуудыг спортын нэвтрүүлэг түгээх хэрэгсэл, дижитал самбар болгон ашиглах боломж байна. Том дэлгэц, тод өнгө, илүү анхаарал татахуйц байдлыг та шаардлага өндөртэй залуу хэрэглэгчидээ татахад ашиглах нь үр дүнтэй юм.
Хамгийн гол үзүүлэлт бол Casio LampFree® проекторууд нь арчилгаа шаардахгүй сайн талтай. Өдөрт 24 цаг, долоо  хоногийн 7 өдөр, жилийн 365 хоногт ажиллуулах боломжтой, филтер, ламп солихгүйгээр та бусад дэлгэцтэй адил суурилуулаад л мартаж болно.
Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй, ламп сольдог проекторуудаас хямд. Энэ бол хамгийн том давуу тал шүү. 

« Буцах
© Developed by CommerceLab