True

    
ТАНЫ ДАТА НАЙДВАРТАЙ ХАМГААЛАГДСАН УУ?
Өгөгдөл хамгаалах "Бяцхан" шийдэл

ТАНЫ ДАТА НАЙДВАРТАЙ ХАМГААЛАГДСАН УУ?

     Мэдээж ихэнх хүмүүс компанийхаа болон хувийн мэдээллээ бусдад алдахыг, харуулахыг хүсдэггүй. Ийм үед Chameleon CipherGuard нь таны компьютер дээрхи нууц мэдээлэл болон бусад чухал мэдээллүүдийг хамгаалж чадах авсаархан төхөөрөмж юм.

    Зөөврийн компьютераас мэдээлэл алдах болон хувийн нууцаа /медиа/ алдах зэрэг нь хадгалах төхөөрөмжийн нууцлал хамгаалалтын эрэлтийг өсгөж байгаа юм. Нууцлалтай хувийн хадгалах төхөөрөмж нь өндөр зардалтайгаас гадна нууцлалын программ нь хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Харин LucidPort-н Chameleon нь бүх төрлийн дотоод болон нэмэлт төхөөрөмжүүдийг АЕS кодчилолоор маш хялбараар нууцалж чадах бөгөөд таны бүх өгөгдөлд нэг л түлхүүр төхөөрөмж хангалттай.

Цэрэг, цагдаа гэх мэт зэвсэгт хүчний байгууллагуудтай хамтран ажилладаг үйлдвэрлэгч компаниуд LucidPort-н CipherGuard хэрэглээний программуудыг ашиглаж байгаа билээ.

Chameleon Pro-ийн зохион байгуулалтын онцлог нь IT/MIS (Мэдээлэл Технологи/ Мэдээллийн Системийн удирдлага)-н боловсон хүчинд зориулагдсан энгийн тохиргоо ба хялбар удирдах боломжийг хангасан байдаг. 

Нэмж хэлэхэд LucidPort- н өгөгдөл хадгалах төхөөрөмжүүд болох Chameleon болон CipherGuard нь хэрэглэхэд хялбар ба нууцлалт төхөөрөмжүүдийн техник хангамжийг хамгаалдаг. LucidPort- н шийдэл нь маш өргөн хүрээтэй ба зах зээл дээрх зарагдаж буй энгийн нэг л шийдэлтэй, төхөөрөмжүүдтэй адил биш юм.

LucidPort –н өгөгдөл хамгаалах шийдэл: Chameleon

Chameleon нь олон тооны компьютер болон хадгалах төхөөрөмж, хатуу диск, SSD ба флэш диск, хадгалах төхөөрөмжүүдийг хамгаална. Та заавал хувийн хадгалах төхөөрөмжиндөө тохиргоо хийх шаардлагагүй ба зөвхөн нэг Chameleon - тай байхад, түүнийгээ оффистоо, гэртээ эсвэл замдаа ч хэрэглэж болно. 

Кодлогдсон мэдээлэл нь флэш диск дээрх шиг Chameleon дээрээ хадгалагдахгүй, мэдээлэл хадгалах төхөөрөмж дээрээ үлдэнэ. Хэрэв Chameleon төхөөрөмжөө гээгдүүлбэл, таны өгөгдөл сэргээгдэх боломжтой ба таны компьютер, зөөврийн хард диск, болон флэш дискэнд аюулгүй хадгалагдаж байна. Нэмэлт сэргээх, нэвтрэх үг нь таны кодлогдсон өгөгдөлрүү хандах үед хийгдсэн анхны тохиргооноос үүснэ. Chameleon нь та хэрэгтэй үедээ хялбараар хандаж чадах, мэдээллээсээ холдох үед автоматаар цоожилдог физик түлхүүр юм.

CipherGuard

  • Өгөгдөл компьютер дээр хадгалагдах ба хэрэв устгагдвал дахин сэргээх боломжтой.
  • Нууц үг шаардлагагүй.
  • Нууцлагдсан файлыг нөөцөлж авахад /backup/ CipherGuard-ийг холбох шаардлагагүй.
  • CipherGuard дахь нууцлагдсан файлыг хадгалах санах ой хязгааргүй.
  • Нууцлагдаагүй файлуудын ул мөр хард дискнээс арчигддаг.
  • Cloud буюу хийсвэрээр хадгалах функцтэй.

CipherGuard нь хувийн хэрэглээнд зориулж бүтээгдсэн. Хамелеон /Chameleon/ нь өөр өөр онцлогуудад зориулагдсан. 
Chameleon Маster түлхүүр, Chameleon User түлхүүр болон Chameleon Basic гэж байна.


Chameleon түлхүүрийн танилцуулга :
Chameleon Pro нь CipherGuard-д нууцлалын хүчирхэг давуу талуудыг нэмж өгч байгаа:

  • Chameleon Маster / Хэрэглэгчийн зохион байгуулалт
  • Хавтас, групп болон хувийн файлын нууцлал
  • Компьютерийн цоож

Chameleon Маster нь Chameleon User –ийн цуглуулгыг удирдана.

Жишээлэхэд орон сууцны барилгын Маster түлхүүр нь дурын Chameleon User - ийн үүсгэсэн файлыг нээж чадах боловч, Chameleon User нь бусдынхаа файлыг нээж чадахгүй. Chameleon User нь Маster -ын тусламжтайгаар хувилах, сэргээх болон хүчингүй болгож чадна.

Хувийн файлуудыг, файл группыг эсвэл үндсэн фолдеруудыг нууцлана. Хувийн нууцлагдсан файлууд нь таны компьютер, зөөврийн хадгалах төхөөрөмж, флэш диск, зөөврийн хатуу дискэнд хаана ч хадгалагдаж болно. Нууцлагдсан файлууд нь аюулгүйгээр интернэтээр дамжуулагдана, флэш болон зөөврийн төхөөрөмжинд хадгалагдана, эсвэл upload хийгдэнэ. Тэдний нууцлал кодыг тайлахад зөвхөн оргинал Chameleon, яг ижил Chameleon хуулбар эсвэл Chameleon Master – аар тайлна.

Бүтэн диск нууцлагдсан техник болон програм хангамж нь зөвхөн диск дотор байхдаа л файлуудаа хамгаална. Хэрэв файлууд нь тухайн дискнээс зөөгдвөл нууцлалгүй болно. Chameleon Pro нь ямар нэгэн өөрчлөлт болон нэмэлт ороогүй нууцлагдсан тохиргоотой бүтэн дискнийхээ хамгийн дээр нь хэрэглэгдэнэ. 

Chameleon Pro нь бүтэн диск нууцлагдсан бүтээгдэхүүнийхээ хамгаалалтыг нэмэгдүүлж, сайжруулдаг. Компьютерийн цоож нь Chameleon-г салгахад таны компьютер амрах горим луу шилжих үед идэвхжинэ. Цоожийг тайлахад системийн нууц үг шаардагдах ба амрах горимоос асна.



    
IP ДОТООД ХОЛБООНЫ СИСТЕМ АШИГЛАХ 10 ШАЛТГААН
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМГИЙН ХЯМД ШИЙДЭЛ

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.